Гана : Хэрэгжүүлж үзнээ....

Хэрэгжүүлж үзнээ....

Ойрын үед хүсээгүй байдлаар их ууртай болчихоод байгаа.......

Тэгээд яавал зүгээрийн болоо гэж бодсын.....

Эхний арга орчноо соль

Хоёр гурван минутын турш анхаарлаа ажлаасаа єєр зvйл дээр тєвлєрvvлэх хэрэгтэй. Жишээлэхэд, эргэн тойрондоо байгаа эд зvйлсийг анхааралтай ширтэх зуураа тод хар, эсвэл саарал єнгєтэй эд зvйл тав тавыг олж харах гэх мэт. Єєрийн ширээ, дэргэдэх хvнийхээ ширээн дээрх эд зvйлсийг жижиг гэлтгvй бvгдийг нь ажиглан тоолж болно. Эсвэл тvр амсхийж єєр єрєєнд орж, гудамжинд гарч алхаж яваа хvмvvс, давхилдах машинуудыг харсан шигээ таван минут зогсч болно. Гудамжинд сэрvvн байх тусам стресс хурдан тайлагдана. Учир нь сэрvvн, хvйтэн агаар нь серотонин нэртэй тайвшруулах vvрэгтэй гормоны ялгаруулалтыг нэмэгдvvлдэг. Иймд гадаа халуун байгаа бол нvvр, гараа хvйтэн усаар угааж болно. Ингэхдээ заавал чихээ саар угааж байх хэрэгтэйг хvн бvр мэддэггvй. Чихэнд маш олон тооны хялгасан судас, биологийн идэвхт цэг байдаг бєгєєд тэднийг хvйтэн усаар угааж цочроох нь сайн нєлєєтэй.

Удаахь арга алхаад бай

Сэтгэл санаа таагvйтсэн, стресст орсон vед явган явах нь эвгvй байдлаас гарах маш сайн арга. Гол нь яарч тэвдэлгvйгээр тайван алхах хэрэгтэй. Алхах vед ачаалал, анхаарал нь аяндаа булчинд шилжиж толгой тархи таагvй бодлоосоо ангижирна.

Гуравдугаар арга нэгэн хэмийн хєдєлгєєн

Тvгшиж, сэтгэл нь таагvйтсэн хvн хєлєє хєдєлгєх, нааш цааш холхих, хуруугаараа ширээ бємбєрдєх зэрэг vйлдлийг хар аяндаа хийж эхэлдэг. Зарим хvн vvнд дургvйцэж “боль” гэх нь бий. Гэтэл ийм нэг хэмнэлтэй хєдєлгєєн нь тайвшруулах нєлєєтэй байдаг аж. Ингэж нэгэн хэмийн хєдєлгєєн хийхэд дэргэдэх хvнд чинь эвгvй байгаа бол маани, тарни уншиж болно.

Дєрєвдvгєєр арга хурууны мэдрэлийг цочроох

Стресст орсон, тvгшсэн vед цагаан будаатай уутанд гараа дvрж, хуруугаараа будаа имрэх нь маш сайн нєлєє vзvvлдэг. Учир нь ингэх vед хуруу, гарын мэдрэлийн тєгсгєлvvдийг будааны ширхэг нь зєєлєн цочроох хэлбэрээр сэргээж єгдєг. Хятадууд тємєр бємбєлєг алган дээрээ эргvvлж явдгийн учир нь мєн л энэ. Хэрэв энэ бvхэн байхгvй бол ширээн дээрх ном сэтгvvлийнхээ хуудас бvрийг хурууныхаа vзvvрээр эргvvлэн харсан ч болно. Vр дvн нь мєн адил.

Тавдугаар арга чихний иллэг

Чихний дэлбээг нар зєв эргvvлэн иллэг хийнэ. Зєєлєн, єєрт тааламжтай байх хурд, даралтаар иллэг хийнэ. Иллэг хийх хугацаа 3-5 минут. Энэ иллэгийг єдєрт хэд хэдэн удаа давтаж болно. Гэхдээ энэ иллэг нь бие махбодийг суллах сайн нєлєєтэй тул ойр ойрхон хийгээд байвал хэт тайвширч, нойрмоглох зэргээр ажил хийхтэй манатай болж магадгvйг мартаж болохгvй. Иймд ялангуяа ажилтай холбоотой ширvvн маргаан, мэтгэлцээний дараа хийхэд vр дvнтэй гэж vздэг.

Зургадугаар арга зєв амьсгалах

Стресст орох vед амьсгалын хэмнэл алдагдаж улмаар, хvчилтєрєгчийн хангамж мууддаг. Иймд тун энгийн энэ дасгалыг хийгээд сурчихсан байхад илvvдэхгvй. Нуруу цэх, бие сул, сандлынхаа тvшлэгийг налж болно. Нэг гараа гэдсэн дээрээ, нєгєє гараа цээжин дээрээ авна. Хамраараа гvнзгий амьсгаа авах vед агаар доошлон гэдэс тєвийнє. Ингээд хамраараа vргэлжлvvлэн амьсгаа авч аягыг усаар дvvргэж байгаа мэт агаар нь гэдэснээс дээшлэн уушгийг дvvргэж байна гэж тєсєєлнє. Уушиг агаараар дvvрмэгц хамраараа гаргана. Гэхдээ дараалал нь эсрэгээрээ. єєрєєр хэлбэл агаар эхлээд уушигнаас гарч, доошилсоор гэдэсний хэсгээс гарна. Амьсгалыг удаан гаргах тусам сайн. Арван удаа ингэж амьсгалахад л хангалттай.

Ингэж амьсгалахдаа гараараа амьсгалаа хянахаас гадна, анхаарлаа амьсгалж байгаа явц дээр тєвлєрvvлнэ. Эцэст нь инээж бай гэж зєвлємєєр байна. Нэг минутын инээд нь алдагдсан энергийг нєхєх тал дээрээ 45 минутын гимнастиктай адил vр дvн vзvvлдгийг Английн эмч нар тогтоосон байдаг. Ялангуяа, єєрийн гаргасан алдаа, тулгараад байгаа ялихгvй асуудлууд дээрээ инээж байх хэрэгтэй.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Гана

Olloo.mn - s avsiim shu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)