Гана : Газар шороондоо би хайртай...

Газар шороондоо би хайртай...

Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж

Хүйтэн булгийн уснаас нь шүдээ таштал залгилж

Талын тогоруу нуурын ангир үргээж

Таанын толгой цэцгийн дэлбээ түүж явсан болохоороо

Газар шороондоо би хайртай

Tолгодын энгэрээр хургаа хариулж явахдаа

Тоодон дээлэндээ чулуу хормойлж гэр барин

Хөрс газрыг нь хотойтол хөл нүцгэн гүйж

Хөнгөн залуу насаа талд үдсэн болохоороо

Газар шороондоо би хайртай

Ээжий минь амгалан үедээ өрхий нь татаж

Энгэр бэл дээр цэмцийн харагддаг байсан

Төрсөн гэрийн минь буурь мөөгөн хүрээ татаж

Төө зайгүй амьдралын илч шингээж байдагт нь

Газар шороондоо би хайртай

Аймгийн сургуульд ирчихээд гэрээ санан ганихарч

Ар бэлийн хотлоор хүний бараа ширтэн

Асгарах нулимстай нүдэнд зурайн харагдан байсан

Алтан шаргал замыг одоо болтол санадагтаа

Газар шороондоо би хайртай

Уул толгодын дээгүүр үүлс суунаглан нүүж

Унасан морины туурай газар хонхойтол цавчилж

Учирахын сайхан ерөөлөөр хос зүрхэн цохилж

Уудам хээрийн бэлчээрт хайр амталсан болохоороо

Газар шороондоо би хайртай

Харийн дайсан халдахад гал голомтоо өмгөөлж

Халхын сайхан эрчүүл буу мөрлөж мордохдоо

Хатан Туулын усыг рашаан гэж амтлан

Хайрга чулуу шороогий нь алчууртаа боож явсанд нь

Газар шороондоо би хайртай

Арван төө биеийнхээ алжаан ядрахыг мэдэлгүй

Арвин талын уудамд цуурай хадтал дуулж

Аагтай залуу насныхаа ид бахыг үзэх гэж

Атрын онгон хөрсөнд үр суулгалцсан болохоороо

Газар шороондоо би хайртай

Зуур хоносон сарны тэргэл туяаг орлох

Зуун түмэн зул эх газартаа асааж

Тэнхээт биенийхээ хөлсийг дусал дуслаар шингээх гэж

Тэнгэрлэг сайхан орныхоо эзэн нь болж төрсөндөө

Газар шороондоо би хайртай

Ш.Дулмаа

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Гана

Зураг нь Ёлын амны зураг...

odbayar (зочин)

Ard tvmendee, xvmvvstee, ejii, aawdaa, axan dvvsdee, naiz noxdvvddee bi xairtai.

Гана

unshaad l baimaar goy shuleg shu

Зуунаа (зочин)

миний ээжийн унших дуртай шүлэг маш сайхан шүлэл
энэ шүлгийг уншхаар хамар шархирдаг юм Ш.Дулмаагуйд баяралж байнаа

Гана

bi 10n jildee unshdag bsiin goy shuleg

чимгээ (зочин)

mash goy shuleg bn

ХөрШ

би ч хайртай

Гана

tnx

suldee (зочин)

goe zohoil bn shuuuu:)

Гана

тхх... уншиж үзэхээр л гоё байгааз

uchral (зочин)

uneheer goe zurag baina shuu heleh ug alga yumaaaa woooow manaihaan unshaarai huuuuuuuu guuu guuug guuu guuug guuu guuug kkkkkkk

Гана (зочин)

Zochind tnx

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)