Гана : Нээх их тохиолдоод байдаггүй төрөлт байсан гэж бодож байна...

Том гэдэстэй ажлаа хийх хэцүүхэн байсан шүү... Орны хүн маань олдохгүй байсан болохоор хэцүү байсан ч ажлаа хийсээр байгаад амрах хугацаандаа буюу 3 сарын 7нд амралтаа авлаа... 

Амраад гэртээ хэд хоног аав ээж дээрээ жаргалтай сайхан л байлаа... Өглөө орноос өндийнгүүт ээж маань шөл чаначихсан өгнө гоё байсан шүү... Гэртээ их хэвтэж болохгүй гээд 2 өдөр ээжийгээ дагаад гадуур алхчихсан чинь хаван маань ихсээд... Сүүлдээ бүүр дийлдэхээ болиод аймгийнхаа эмнэлэгт хэвтсэн... 7 хоног эмчлүүлээд хаван буурах нь битгий хэл хавангүй байсан газраараа хүртэл хавагнаад даралт маань хэвийн байхдаа 90:60 байдаг байсан чинь 140-с буухаа больсон...

7 дахь өдөр эмч маань орж ирээд хагалгаа хийж жирэмслэлтийг таслахгүй бол хүүхэд бас чи өөрөө амиа алдана гэсэн... 8 сар хамтдаа байсан хүүгээ юун таслуулж авхуулах вээ шууд уйлаад нөхөртөө хэлсэн чинь нөхөр уурлаад хэхэ Наад эмч чинь юм мэддийнмуу гэсэн... Угаасаа л өөр арга байдаггүй юм байна лээ л дээ...

Гэрийнхнийгээ дууд гэж эмч хэлсэн болохоор дуудаж гэрийнхэн маань УБ хот явах шийд гаргаад шууд л онгоц асуусан 3 цагийн дараа ниснэ суудал байна гээд намайг эмнэлэгийн зүгээс болон гэрийнхэн маань бэлдээд нисэх буудал явсан.... Даралт ихсэхээр их хэцүү хүзүү нуруу халуу оргиод л, толгой өвдөөд яг л үхэх нь дээ гэж бодмоор...

Изинис-н онгоц аймаар дуутай явахад үнэхээр хүнд байсан шүү... Эгчтэйгээ явсын... Хадам эгч маань тосч аваад шууд Эх нялхас орлоо... Тэнд очоод л миний санаа амарч одоо яасан ч яахав гэж бодсон доо... Хүү маань л амьд байвал гэж бодсоор л байсан... Юун аймгийн маань эмнэлэг шал ондоо орчин эмч сувилагч багаж хэрэглэл гээд л бүх зүйл нь сайхан...

Сэхээнд нь хэвтээд эмч нар ээлж ээлжээрээ орж ирээд бүх талын үзлэг хийсэн... Яг одоо хагалгаа хийхгүй бол ээж нь амьд гарахгүй юм байна гэж хэлсэн... Би ч би яах вээ хүүхэд маань яах вэ л гэж хэлж эмч нарт загинуулсан... Хүн хүүхдээ л боддог юм байна лээ тийм үед... Тэгээд орон дээрээ дусал хийлгэчихсэн хэвтэж байтал хагалгаандаа ороё гээд дугуйтай сандал түрсэн сувилагч орж ирээд аваад явлаа... Хагалгааны өрөөнд мэдээ алдуулалт хийлгэчихээд хэвтэж байхад ам үнэхээр маш их цангасан шүү... Ус уух ямар сайхан болохы,г тэр үед үнэн голоосоо мэдэрсэндээ зайлуул... 

Нэг гарыг минь эмч барьчихсан даралт байнга үзнэ, нөгөө гарт сувилагч даралт бууруулдаг тариа ойр ойрхон шахаад би яг л үхэх гэж байгаа амьтан шиг... Амьдралд бас ийм юм болох гэж гэж бодмоор...  Одоо бодоход аймаар санагдаж байна шүү... Хагалгаа аль хэдийнэ эхэлчихсэн... Одоо хүүхдийг чинь дарж гаргана гэж эмч хэлсэн... Гэдсэн дээр жаахан дарж байгаа нь мэдэгдээд л хүү маань уйлсан... Би сонсонгуутаа уйлаад... Ямар их баярласан гээч амьдралдаа би тэгтлээ баярлаж үзээгүй... Хамгийн сайхан үе минь байлаа... Хүүгээ олсон гэж мэдэхдээ ч тэгтлээ их баярлаагүй...Хагалгаа хийлгэж байгаа хүн уйлж болдгүй юм байлгүй эмч уйлж болохгүй гэж тайвшруулаад 1900гр хүүтэй боллоо баяр хүргэе гээд хүүг минь нэг харуулчихаад аваад явчихсан... 

Хүү минь дөнгөж 8 сартай, бутэлттэй байсан болохоор хүчилтөрөгчгүйгээр амьсгалж чадахгүй байсан гэсэн... Хүүг минь Дутуу төрөлтийн тасагруу авч яваад би өөрөө сэхээндээ 4 хоносондоо... Төрсний маргааш нөхөр маань хөдөө ажлаасаа чөлөө аваад ирсэн... Хүүгээ хараад уйлсан гэсэн... Утсан дээрээ надад зургийг авчирч өгөөд би бас дахиж харж уйлаад... Гэхдээ би сэтгэл өөдрөг байсаан хүү минь сайн байгаа хурдхан биеэ сайжруулж хүү дээрээ очих л бодол байсан...

4 хоногийн дараа хүүгийнхээ байгаа тасагт шилжлээ... Бөгтийсөн эмээ шиг л юм олигтой ч алхаж чадахгүй... Өглөө орой 9 цагт л ээжүүд хүүхдүүдтэйгээ уулздаг журамтай... Би дөнгөж очиж байгаа болохоор бууж очингуутаа л хүү дээрээ орсон... Анх хараад шууд л мэлмэртлээ уйлсан... Өөртөө харамсаж байгаа юм чинь яагаад ийм муу ээж юм болоо... Ийм жаалхан хүүгээ гарах цаг нь болоогүй байхад бие муутайгаасаа болоод яагаачгүй эрт гаргачихдаг гэж бодож байлаа... Цээж нь амьсгалах тоолондоо хонхолзож, жуулхан хамартаа хүчилтөрөгчийн гуурстай, өөрөө хөхөж залгиж сураагүй чадахгүй болохоороо амандаа шууд ходоодруу нь ордог гуурстай, хөөрхөн хөлөндөө уян зүү хатгуулчихсан хэвтэж байгаа хүүгээ хараад өөрийн эрхгүй хүүгээ өрөвдөж, өөртөө гомдох сэтгэл төрсөн...

Тэр үед хүүгийн маань хаван нь бас буураад 1600гр болчихсон байсан жин нь... 

Үүнээс 7 хоногийн дараа миний хүү ээж дээрээ ирсэн... Гэхдээ эмнэлээс гараагүй... Бид 2 эмнэлэгээр 2 сар явсан... Яг л 2 сар болоод гэртээ гарсандаа...

Тэр хооронд нөхөр маань гэртээ хоол хийж үзээгүй хүн бид 2-т өдөр болгон хоол хийж зөөдөг байсан... Миний идмээр байгаа зүйлсийг олж ирнэ, бас хүүгийнхээ даавуу, миний хувцас угаах гээд их л ажил амжуулдаг байсандаа хөөрхий...

Одоо бол миний хүү том залуу болсон... Үе тэнгийнхнээсээ биеэр бага ч гэсэн байх ёстой хэмжээндээ л байгаа... Энэ 25-нд 5 сар хүрэх юм байна... 

Миний төрсөн түүх нэг иймэрхүү... Ингэж л би 2 хайртай болсон доо... 2 хайрдаа зөндөө их хайртай шүү... 

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
ловлий мом (зочин)

Setgel hudluw =) Eej bh shan shuu

Гана

сайхнаар бархуу...

Гана

Миний хүү чинь ээждээ ирэх гэж яараад эрт гарчихсан юм байгаан... Өөрийнхөө бор зүрхээр хүн болсын ээж нь хүүдээ маш их хайртай миний ганцхан ЭРДЭНЭ юм шүү дээ...

Эрдэнэ ээж

уншаад бүр уйлахаа шахлаа ямар хэцүү асуудал тулгарсан юм бэ гэхдээ маш азтай байсан байна. Хөөрхөн үр хайртай ханьтайгаа аз жаргалтай сайхан амьдраарай. Аз жаргал хүсэе

Anuira (зочин)

setgel aimaar hudulchihluu. Nulimas garah gej bn. Uuruu bas Eh hun bolson bolohoor ter shuude. Chi Sain Eej bn. Huu chini hamgiin usguluun er bolno chi harj l bgaarai. Dutuu tursun huuhed dutuugaa guitseej iluu usdug Yum genelee. Az jargal husiy. Ta 3 t. Ushuu unur bul bolooroi

Zoozhon (мобайл зочин)

Setgel hudluud uilchihlaa. Yag nadtai adilhan asuudlaar hugazaanasa umnu tursiin bnshd.Teed bas chi namaig tursunuus yaaag sariin daraa tursiin bn ^^
bi 2.25nd yag l Cham shig mash ih hawantai daralt ogtsom ihseed 140hvrsen..tgd l hvvge 8sar garantaid n hugazaanas n umnu toruulsende..thde minii hvv tom tursun bolohoor emnelegt 5honood l garsan.odoo 25nd 6n sar hvreh gd yanziin tom zaluu hajuud min egduutei n argagui untjiin..ai da ter daralt hawan gdg chin ayultai ym bnle..yu yugui l daralt 140hvreel urgiinha usiig bvgdiig n shahuu sheesteige tsug gargaad hvv maan barag usgui bolchihson bsn gj hagalgaanii daraa Emch maan helsen..huurhun hvvg min ervvl saruul toruulj nadad beleglesen Emch nart bas burhand mash iheer bayrlaj bsnda..

Гана

ta 3t bayrlalaa...

harin dutuu tursun huuhed tom boldog gesen hun bolgon l tegeed bgaa...

hoyulaa teguul yag l adilhan tuuhtei ym bn tegeed tanai huuhed odoo ergeh geh met nuguu refleksuud ni busad chatsuutnuudtaigaa adilhan bn uu arai suuld surch bn uu

Zoozhon (мобайл зочин)

Ajiglaad bhad yor n arai jaahan hotsroh gd bh shig bgama..9honogiin ah hvvhed ghed elgeere mulhuud gartaa ym yn barijaahad minii hvv mulhuh oroldlogo hiiser l bga bas gartaa ym barih n ch baridag l da ghde l bas yag sain barij 2garta eeljilj edr chadku l bgo..ug n ch biyeree bol hamaagui usuglvvn biyerhuu l de minii hvv..refleksuud n l jaahan hotsorkood bh shig bhiin baga zereg sanaa zowood l bn

Гана

minii huu bas refleksuud ni dutuu bgaa... jin ni bh hemjeendee l baina gesen... Eh nyalhasiin emch nar dutuu tursun huuhed sar ni guitseh hugatsaandaa yu hiij sursan bh ystoi ve ter uildlee l hiideg gesen sh de... tegeheer sanaa zovoltgui ym shig bna lee...

munx (зочин)

unshaad uuriin erhgui uilah gej blaa unheer hund tursun bna odoo gaigui bgaad bayrtai bna daraa daraagiin turult deeree sain anhaar heregtei shuu uuriiguu bolon huugee nuhuruu sain halamjlaarai amjilt

jessica

yagad ch yum setgel ih tvgshij bla hvvhd n gaigvi bgasai gj bodsoor unshij duusgalaa hvvhd ch uhuurdm sho tanai ger bvld az jargal hvsie

Гана

setgegdlee uldeesend bayrlalaa

greenmama (зочин)

huuy iim zuil tohioldsiimuu. setgel hodolmoor tuuh bn aa. ger buliinhendee, emch nart, hamgiin gol ni huudee l bayrlah heregtei ym daa.

Гана

harin thh

FC

хммм эрүүл саруул эсэн мэнд л байвал жаргалтай юмдаа ээж болох юмсан хэхэхэ

Гана

neg l saihan nartai udur eej bolno doo FC mini

goyeej

жуулган хуугийнх нь торсон туухийг сая л уншлаа шд . хунд хэцуу бухэн ард хоцорч урд чинь зовхон сайн сайхан гэрэл гэгээ байгаасай

Гана

bayarlalaa

humuus harin tursun tuuhee bichsen bhiig unshaad bichiy gej bodsiin

Турьхан

ээж хүү хоёр азтай юмаа. тийм их бэрхшээлийг туулсан гээд бодохоор ...

Гана

ёстой азтай гэх нь оновчтой шүү... хэхэ баярлалаа

gerlee (зочин)

bi ch bas eh nyalhast 8n sartaidaa tursun shd.odoo minii huu zunduu tom bolson oi hagastai.2400han gr tursun.gehdee l anh haraad iim tom huuhed minii gedend bsiimuu gej gaihaj bj bilee.nadtai hamt hevtej bsan ohin 7n sartaidaa turuud 1400 ohintoi bolson neeh huurhun huuheldei shig bsn.ta 2t az jargal eruul enhiig husii.biyee bodooroi

Гана

баярлалаа Гэрэлээ... Тийм шүү жоохон хүүхдүүдийн хажууд болохоор том харагддаг байсан...

Сундуй (зочин)

Уншаад өөрийн эрхгүй уйллаа. Гэр бүлд нь намгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

zula (зочин)

bayar hurgii. bi bas 8 sartai turulsen yumaa.odoo 4 sar garantai hewiin huuhdiinhees jin ni 2-3 dahin baga ..... yaj hurdan tom bolgodog yum boloo. 2 muumuu guitsed idej barahgui ... emch nemelt suu ug gesen uguhuur idehgui yumaa.yawal deer we

Гана

Thanks, sorry Zulaa say l harj baina. Udahgui ayandaa uuruu mundag bolchihno doo... yarah hereggui. huhuu barahgui baihad nemelt suugeer yahiin bee manai huuhed 1 ch udaa nemelt suu uuj baigaagui. uuriinhuu suugeer heviin jintei bolj baisan. gol ni hugatsaa heregtei...

Зочин

Bi bas yag ingej tursun ohin maani daanch hvn boloogvi ug ni 8 honood huurhun bolj bsn daanch suvilagch nariin hariutslaggvi bdlaas ohin mini ene gerelt horvoog harj chadahgvi bolson

urtaa (зочин)

Bi bas iim shaltgaanaar 7sartaidaa huu ohin 2 toruulsen ohin ni 2 honood huu ni yg 1sar bolood ongorson hun boloxgui dee gej emch nar helsen 2 shan uree uxexiig ni huleej suuh unexeer hetsuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)