Гана : Гарчиггүй ч юм шиг...

Гарчиггүй ч юм шиг...

Гэрийн эзэгтэйн цалингүй ажлаа хийж дуусчихаад сууж байна... Хүүгээ унтуулчихсан одоо хаашаа ч санаа зоволгүйгээр бичиж болно хэхэ сүртэй биччихлээ...

Хүүтэйгээ хоюулахнаа гэртээ байсан чинь хэцүү юм аа... Юу нь гэхээр гадаа хүйтэн болохоор хүүгээ аваад яваад байж болохгүй... Тэгтэл тараг нухаш авахаас эхлээд айл л юм болохоор дэлгүүр орох ажил мундахгүй их юмаа...

Тэгээд бас хүү маань зожиг ээжээсээ өөр хүн хараад бишүүрхдэг болчихвий гэж айдаг болчихлоо...

Хүү маань ханиад хүрэх шинжтэй нус нь гоожоод бага зэрэг ханиалгаж байгаа... Ээж нь яахав дэ хүүдээ эмч болоод эм уулгаад арай дээрдэж байгаа...

Нөхөр ирэх яагаачгүй... Одоо бараг 20 хонох байх тэр болтол урт хугацаа шүү... Та 2 байж чадахгүй ээ гээд байхад нь чаднаа гэсээр байгаад үлдсэн чинь бас хэцүү л юм байна...

Зөрүүд, өөрийнхөөрөө, дураараа, бууж өгөхийг хүсдэггүй зан минь надад үнэхээр гай болж байна аа... Нөгөө эр хүнийг өөрчлөнө гэж бодож байгаа бол гонжинжоо голионы баас гэдэг шиг би ч өөрчлөгдөх юмсан гээд ч өөрчлөгдөхгүй юм байна... За одоо яг тийм зан гаргахгүй шүү гээл бодохын тэгээд л цаанаас нь хатгаад байгаам шиг нөгөө зангаа гаргачихсан л байж байна... Яамаар ч юм бүү мэдээ....

Заза холбогдолгүй баахан юм биччихлээ... 

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Гана

blog.gogo.mn-n setgegdliin heseg ni haachchihvaa virus zalgichihsan u

Гүмүда

amjilt

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)