Гана : Эмч нарт жоохон сэтгэл дутсанаас болоод нэр хүндээ алдаж байна гэж ойлголоо...

Хүү маань Эх нялхасын эрдэм шинжилгээний төв-д төрөөд ер нь л тэр эмнэлэгийн гарын хүүхэд гэж хэлэхэд болно... Ачтай буянтай, эрдэм мэдлэг сайтай эмч нар миний хүүг бас намайг аварсанд насаараа баярлах болноо...

Тэдэн сартайд нь тийм юмыг нь үзүүлээрэй гээд хэлээд өгсөн хуваариар нь хүүгээ бараг л сар бүр үзүүлдэг байлаа... Өнгөрсөн 10-р сард тархины даралтыг нь үзүүлэхээр мэдрэлийн эмчид үзүүлэх гэтэл 11 сарын дунд хүртэл номер биччихсэн байсан тул сондгой тоотой өдөр үдээс хойш төлбөртэйгэр үзүүллээ... Сар хүлээснээс тэр нь дээр юм байна лээ... Тэгээд ч төлбөр нь 5000 төгрөг...

Тархины томографи авхуулаад Кортексин гэдэг тариа бичүүлсийн... Тэр тариа нь жаахан үнэтэй... 1ш нь 7000... Тэгээд аваад тариулж эхэллээ... Тэгсэн 4 дэх өдрөөс нь эхлээд хүү маань орой унтаж чадахгүй бүтэн 1 цаг уйлаад... Нөхөр бид 2 сандарсандаа Эх нялхасын хүлээн авах явлаа...

Очоод үзүүлтэл эмч нь тарианаасаа болсон байна гэж хэлээд тариа тарихаа боль гэлээ... Тэр тариа нь тархины эд эс сэргээдэг тариа юм байна... Тэгээд л хэт сэргэчихээд унтаж чадахгүй цочиж сэрээд уйлсын байна л да...

Хамгийн гол нь мэдрэлийн эмчийн бичиг өгсөн тариа сайн нь сайн... Яаж хэрэглэхийг хүүхдэд яаж тарихыг нь хэлж өгөөгүй... Тун нь хэтрээд  том хүнийхээр таригдчихсан байсан... Тэгээд тийм тариаг тэгж хийгээрэй гэж хэлж өгөөгүй... Бид нар ямар мэрэгжлийн хүмүүс биш яаж мэдэж зохицуулж тарих вэ дээ...

Хүүгээ тун хэтэрсэн тариагаар баллах шахсан байна лээ... Тэр эмч жоохон цаг зав сэтгэл гаргаад тайлбарлаад өгчихсөн бол тийм юм болохгүй л байсан байгаан...

Ер нь тиймэрхүү хүчтэй эм тариаг сайн зөвлөгөө авч хэрэглэхээр юм байна лээ шүү... Сайн нялуурч асуугаагүй бид 2-н ч буруу бас байгаа... Эмч л хэлсэн юм чин гээд хэт итгэж бас болохгүйн байна... Эх нялхасын эмч хамгийн сайн хамгийн мундаг гэсэн тас ойлголттой байсан би одоо тэгж итгэхээ больсон... Асууж лавлаж нялуурч байж эмчилгээг нь хийлгэж байя гэж бодож байгаа...

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
ловлий мом (зочин)

Одооны эмч нарт итгэх хэцүү хэцүү

Гана

odoo tegee hend itgehiin buu med

olon emchees zereg asuuhar neg ni medchihvel olon emchtei orootsoldloo geed uurlaad bdiin bna lee sh de

Zoozhon

Ээжүүдээ блогер ээжүүдийнхээ фэйсбүүкд нэгдээрэй хө Гөүгөү-ийн блогер ээжүүд гээд хайхаар гараад ирнэ

Гана

urisand bayarlalaa

Бичээчээс (зочин)

Er ni medehgui l bol yu bsn asuuh deer

Гана

tiim shu

буяа (зочин)

маш их таалагдлаа надад ч бас ийм тохиолдож байсан л даа гэхдээ унтах ч хаашаа юм

би (зочин)

чи өөрөө эмчид үзүүлж байгаан бол хүүхдийнхээ картыг өгч эмчилгээгээ бичүүлж авна ш дээ. бичсэнээс чинь харвал нээх мэддэг царайлаад профессорын зэрэгтэй яах уу тэрийг хийх үү энийг уулгахуу гэж харьцсан юм бишүү. тэхээр нь эмч мэддэг хүн юм байна гэд кртексин нь зүгээр гэж хэлсэн байлгүй. тэгээд аптекаас аваад шууд тарьсан уу. инээдтэйн. наад зах нь үнэхээр хүүдээ хайртай хашир хүн бл ямар эм хайртай үрдээ хийх гэж байна нетээс харчина. одоо нетэд байхгүй мэдээлэл гэж үгүй ш дээ эцсийн эцэст чи л хүүхдийнхээ ээж нь. тэгээд эмчлээд эдгэрүүлээд явсан эмч хүндээ өөрийн мал зангынхаа бурууг өгч нтр инээдтэйн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)