Гана : Ах хүн сонирхоол.....

Ах хүн сонирхоол.....

8-р ангиа төгссөн жил аймаар сахилгагүй байжээ... Агаануудлуу утасдаад л... Хэхэ Энд тэнд уулзая гэж худлаа яриал... Нөгөөдүүл нь итгэдэг ч байсымуу бараг үгүй биз....

Тэгээл сахилгагүйтэж байтал нэг ахын хоолой нэг л гоё сонсогдоод... Ах ч гэж дээ... 1 л ах байсын тэр үедээ бол дээд үеийн том агаа санагддаг байлаа...

Таалагдсан болохоор дахиал залгаад дахиал залгааллллл.... Тэгсээр байгаад хоолойнд нь дасаад юун нөгөө сахилгагүйтэхээ ч мартсан... Бид 2 бараг 8-н сар утсаар ярьдаг байж байгаад эмэгтэйчүүдийн баяраар уулзахаар болоод...

Хөөрхөн байжээ... Манай орцонд уулзсан чинь надад нэг бамбарууш бэлэглэж байж билээ.... Нээх хөөрхөн бамбарууш би ядаж байхад бамбаруушинд дуртайг хэлхүү бөөн баяр...

Тэгээл утсаар ярьсан хэвэээрээ... Ах маань 10-р ангиа төгсөөд консурс өгөх болсын. Тэгсэн чинь хар үүрээр манай гэрлүү залгаад надтай ярьж байгаам даа... Чамтай ярьчихвал сэтгэл санаа амраал шалгалтаа сайн өгөх байх гэчихсэн...

Тэгээл оюутан болоод хол явчихсын... Тэгэхэд би хамгийн ихээр санадаг байсааан... Тэрнээс хойш ч тэгтлээ хүнийг санаж үзээгүй.... Зүгээр цонхоор харж байгаад л уйлчихдаг.... Их хайртай байсан юм шиг байгаан.....

Тэр намайг өөртөө хайртай гээл насаараа хүлээж байх юм шиг санадаг байсан гэсэн... Намайг ерөөсөө тоодгүй... Тэгсэн хирнээ байн байн хүний сэтгэлээр тоглоол байж байдаг...

3-н жил хайрласан хүлээсэн шаналсан шүү... Одоо бодохоор дурсгалтай гоё санагддаг... Тэр одоо эхнэр аваагүй ганцаараа л байгаа гэсэн... Намайг хүлээгээл гээл тэгдийн би итгэх биш...

Нөгөө...

18-н насны минь төгсгөлд ирсэн хайр

Амсаж үзээгүй жаргал мэдрүүлсэн...

Буцаад одохдоо чи гунигаа орхисонсооон

Балчир зүрхэнд шарх үлдээгээд явсан.......

гээл дуу байдаг ш д........


Одоо тэр агаадаа аз жаргалтай амьдраарай өөрийгөө хайрлаарай л гэж хэлмээр санагддаг...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)