Гана : 2011 он миний хамгийн үр өгөөжтэй он байлаа...

2011 он миний хамгийн үр өгөөжтэй он байлаа...

1-р сар: Ажлаа хийсэн... Амралтаараа УБ хотод ирж гэдсэндээ байгаа хүүхдийнхээ хүйсийг мэдэж авсан.... 

2-р сар: Бас л ажлаа хийсэн... Өөр онц чухал юм болоогүй юм байна...

3-р сар: Хамгийн аймаар сар... Жирэмснийхээ амралтыг авсан... Даралт хаван ихсэж эмнэлэгт хэвтсэн... Бүүр болохоо байгаад УБ хотод ирж ЭНЭШТ-д хүүгээ хагалгаагаар дутуу төрүүлсэн... Бид 2 хоюулаа үхэх сэхэх нь тодорхойгүй сар байлаа... Гэрийнхнийгээ ч ихээхэн сандаргаад авсан шүү...

4-р сар: Бараг бүтэн хүүгээ эмнэлэгт харж хэвтсэндээ... Тэр чигтээ эмнэлэгт өнгөрсөн...

5-р сар: 5 сарын 25-ныг хүртэл эмнэлэгт хэвтсэн... Зөндөө их хэвтсэн байгаа биз... Тэгээд л гэртээ гарсандаа...

6-р сар: Хүүгийн маань анхны хүүхдийн баяр боловоо... Хүүгээ гадуур авч гарч голын эрэг дээр унтуулж баярыг нь өнгөрөөсөн... 6 сарын 22-нд хөдөө ээж аав 2 дээрээ очихоор нисэж одсон доо... Хөдөө гэртээ очих сайхан байсан шүү... Агаарнаас нь эхлээд... Манай нөхрийн хамаатны нэг хүүхэд жоохон байхдаа хөдөө айлд оччихоод ингэж хэлсэн гэсэн: Энд чинь гараад л гадаа юм байна ш дээ .... Хөөрхөн яриа шүү... Тэнд яг л тийм сайхан байсан...

7-р сар: Наадам... Хүүгээ соёолонгийн тоосонд оруулж духанд нь хөлс түрхэвээ... хэхэ Даншигаар бас тэгсэн юм байна... Хүү маань тархины даралттай болохоор их л уйлдаг байлаа... Нөхөр маань байхгүй байсан болохоор гэрийнхэн тусалдаг ч гэсэн хүүгээ ганцаараа харах гэж ядарсан шүү...

8-р сар: 1-нд л бид 2 УБ -д ирсэн... Учир нь дүүгийн хурим болсон болохоор... Хуриманд оролцож 14 хоног өнгөрүүлээд буцаад л хөдөөрүүгээ... Хотод дасах хэцүү байсаан... Надад ч бол ямар ч ялгаагүй харин хүү маань хөдөөгийн сайхан нам гүт агаарт унтаад сурчихсан хүн хотын дуу шуугиан, аймшигтай халуунд хэцүүхэн байсан байх... Өө нээрээ бас нэг чухал юм болсон юм байна... Амьдралдаа анх удаа үсээ хусуулж үзэвээ... Толгой сийгээд үнэхээр сайхан болсон шүү... Одоо бол үс маань милээн ургачихаад байгаа...

9-р сар: Миний төрсөн өдөр болдог... Гэртээ жижиг сажиг засвар хийж байсан болохоор төосөн өдрөө сайхан тэмдэглэж чадаагүй ээ... Гэхдээ хамгийн том бэлэг нь нөхөр маань хөдөө ажиллаж байсан газраасаа бид 2 дээр ирсэн нь байлаа... Би ер нь нөхрөө санахаараа уурлачихдаг муу зуршилтай л даа... Тэр үед бас л ууралчихсан байсан хэхэ...

10-р сар: Хэвийн амьдрал үргэлжилсээр... 5-нд хүү бид 2 УБ-д ирсэн... Гэр бүлээрээ нэг дээвэр дор толгой нийлүүлэх болж тусдаа гарч байрандаа нүүж орлоо... Бас л чухал үйл явдал болсон сар шүү... Хүү маань хамгийн их хөрөнгөтэй хүн хэхэ... Том жижиг ортой, хувцасны шүүгээтэй, машинтайгаа, тоглоомуудтайгаа... Харин ээж аав хоёр нь чимодантай хувцастайгаа л гэртээ нүүж орсон... Шинээр айл болоход үнэхээр маш их юм хэрэг болдог юм байна лээ... Одоохондоо тусдаа гараагүй байгаа хосууддаа гэж хэлэхэд маш их жижиг сажиг юм хэрэг болдог болохоор бэлтгэл их хэрэгтэй юм байна лээ шүү... Лав 3 өдөр бүтэн явж эхний ээлжний хэрэгтэй зүйлсээ цуглуулсан... Ингээд гэртээ 3-уулаа амьдарч эхэлсэндээ... Сайхан ч байгаа...

11-р сар: Нөхөр маань ажлаараа хөдөө явж хүүтэйгээ хоюулахнаа 21 хоног байлаа... Манайд нийтдээ 5 өдөр нь л хүн ирсэн байх... Бүтэн 16 хоног хоюулахнаа... Хүүд минь л уйтгартай байсан байх... Удтал хүлээсний эцэст нөхөр ирсэн... 

12-рсар: Бие жаахан тавгүйрхээд эмнэлэг домнологоор жаал явав... Хүүгийн маань өсөлт хөгжил их хөөрхөн болж ирлээ... Аргагүй дээ 9 сар хүрж байгаа том залуу юм чинь... Мөлхөх гээд байгаа юм байлгүй бөгсөө л тонтгонуулаад байх боллоо... Хүссэн талруугаа эргэж хөрвөөж ийш тийш тэнэдэг болсон... Дээрээ 3 цахиуртай болох гээд зэрэг ургаж байна... За тэгээд нөхөр маань машин унаатай болж бид 3 нэг сайхан боллоо... Гэртээ шинэ тавилга худалдаж авсан юм байна бас...

Ингээд миний хувьд 2011 он урьд урьдаас илүү их ажил амжуулсан сайхан жил байлаа даа...

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Khan-So

Zazoo shn oniig udej dahiad l dursamjiig bichsen jil bsn ym shig bn daraa jil ch az jargaltai bhiig husii

Гана

uu bayrlalaa

Гүмүда

huuurhun yumaaaa. az jargaltai zaluuu hos gj. Nadad bs udahgui iiim ue ireh baihaaa kkk

Гана

kkk tnx

iim uy irnee udku

goyeej

хуутэйгээ эмнэлэгт хэвтсэн одруудийг чинь бодсон чинь ... гэртээ эруул саруул хуугээ хараад байжийж л хуухэд хараад ядарчийна гэж ялархдаг оороосоо их ичлээ ... чи их цоглог охин юмаа , цоглогоос цоглог ээж , оолгоноос оолгон хуу 2т хамгийн сайн сайхныг хусэе эээээ .

Гана

goy eej-d bayarlalaa...

Гана

ter uyd uuriiguu yruusuu boddoggui bsaan ydarch bgaagaa ch meddeggui ym bna lee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)