Гана : Ээжийгээ хэзээ ч санаа нь зовдоггүй сайхан амар амгалан амьдруулахсан...

Энэ бол би дандаа боддог зүйл... Яагаад гэвэл би одоо ээжийнхээ л адил гэрийн эзэгтэй хүний эхнэр хүүхдийн ээж болсон болохоор зовлонг нь илүү ойлгодог болсон байх...

Нөхөртөө болон хүүдээ санаа зовохоор цээж хөндүүр ч юм шиг ер нь л их хэцүү байдаг... Тэгэхэд миний хажууд ээжид маань минийхээс хэд дахин их санааг нь зовоох зүйл байдаг...

Аав маань ээжийг минь зовоохгүй, охидууд нь ч гэсэн зовоохгүй байдаг бол ээж минь ямар сайхан байх бол доо...

Би өөртөө тохиолдсон хэцүү зүйлийг бүүр шаардлагатай биш л бол ээждээ ерөөсөө хэлдэггүй... Харин эсэргээрээ тохиолдсон бүх сайхан бүхнээ хуваалцаж ээжийгээ сонсоод баярласандаа инээж байгааг нь сонсох хамгийн сайхан байдаг...

Болдогсон бас чаддагсан бол ээждээ хамгийн сайхан чанартай бүхнийг эдлүүлж дуртай газраар нь зугаалуулж байх юмсан гэд боддог... Ядаж л нэг ээмэг, бөгж авад өгөх юмсан гээд л... Тэр бүр тэрийгээ биелүүлж чадахгүй юмаа... 

Ээж минь өвдөж зоволгүй урт удаан сайхан наслаж үр зулзага биднийгээ баярлуулах болтугай... 

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Хариука

ээжийгээ баярлуулахаасаа гомдоосон нь их байхдаа өөдгүй новш юм даа би

Цэнхэр нүдэн (зочин)

Чи л өөрөө сайн сайхан явуул тэр ээжид чэн том бэлэг болно байхдаа.Аль болох санаагий нь зовоохгүй байх гэж бодох л юм.Хааяадаа ширүүн үг хэлчээд байдын.Ээжийгээ их санажийндаа.Хурдан хариж ээждээ очихымсан.

Гана

tiim shu

Эгэл хүн (зочин)

Алаг хорвоод төрүүлсэн
Ачит ээжийгээ жаргаах нь
Амьд биендээ бурхан зүрхтэй, ахин төрөх сүнстэй
Хүмүүн бидний
Амиараа дэнчин тавьж биелүүлэх андгай тангараг мөн билээ.

Гана

uu yasan mundag shuleglee vee

Модон Хүн

Болтугай

Гүмүда

uunig unshaaaad uzeeerei http://gumudaa.blog.gogo.mn/read/entry311624

Гана

bolgohiig hicheene de

хэн нэгэн (зочин)

тантай санал нэг байнаа би ч бас тэгж боддог хамгийн сайхан мэргэжлээр сайн сурч сайхан амьдраад ээждээ тэр бүхнийгээ харууулаад хичнээн сайхан нүд дүүрэн инээмсэглэж байгааг нь хармаар байна Энэ л миний хүсэл амьдралын минь зорилго ,,,,,

Гана

hen negen-d chi mundag bna shu

muruudul ni biyleh boltugai

хэн нэгэн (зочин)

баярлалаа , Өнөөдөр би ээжрүүгээ уурласан тэгээд дараа нь яах гэж ингэвээ гэж бодоод сэтгэл нэг л тавгүй болсон тэгээд орой ээждээ * Ээжээ уурласанд уучлаарай * гэж хэлсэн ч сэтгэл нэг л онгойхгүй байна . Ээждээ уурлахгүй гэж бодсон ч нэг мэдэхэд л уурлацан байх юм

хэн нэгэн (зочин)

гомдлоор дүүрэн хорвоод
гомдоох эрхгүй хүмүүс гэж байдаг юм шүү
тэр бол аав ээж
хүмүүсээ аавыгаа хаанд
ээжийгээ хатанд өргөмжилж яваарай
Бүгдэнд нь амжилт

Гана

тийм шүү... ээж аавыга гомдоох эрх хэнд ч байхгүй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)