Гана : Дажгүй санагдлаа...

Дажгүй санагдлаа...

Бийрний нарийхан үзүүрээр
Биеийг минь чи зурсан гэв үү
Хаврын шороо бас анхны яргуйгаар
Хантааз надад урласан гэв үү
Энгэсэг түрхэхээ дандаа мартдаг гээд
Инээмсэглэл нь худлаа байдаг гээд
Хагас биш бүтэн нүцгэн
Хантаазаар л гоёод урласан гэв үү

Бүүдгэр гэрэлтэй сэтгэлийг минь
Тодоос тод зураарай
Хувирамтгай ааш , хоосон мөрөөдөл
Худлаа заримдаа хэлчихдэг уруул
Нарийхан хуруунуудыг минь ч битгий үлдээгээрэй
Намайг бүхлээр нь зураарай
Шагнал би чамд амлаж чадахгүй ээ
Сайхан инээд бас хүсвэл үнсэлт илгээнэ ээ
Шуудангаар ..............

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Оранж

өөрөө зохиосиймуу?

Гана

үгүй ээ... тийм бол дажгүй санагдлаа гэхгүй ш дээ... аль дээр үед хаанаас ч билээ авч бсын санахгүй байна

Оранж

аан эх үүсвэрээ бичээгүй болохоор тэгж санагдав шт.... Эх үүсвэрээ бичжий ....

Гана

санахгүй байгаа болохоор нь бичээгүймаа...

bataa

шуудангаар илгээсэн инээмсэглэлээр яахуу дээ хэхэ

Гана

шуудангаар ч гэсэн авахыг хүсдэг хүн байна ш дээ

Saraachan

Ээмар шагнал байнадаа кк

Гана

харин тий... амьдралд ийм юм тохиолдоно ш дээ

FC

Би нэг ийм шагнал явуулах юмсан ккккккк

Гана

явуулж болно ш дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)