Гана : Амны хөндийн асуудлууд ба шүд цоорох өвчин , түүний хүндрэл

Эрүү нүүрний системд дараах асуудлууд байдаг. Үүнд:

1. Шүдний цоорлын гаралтай өвчин

2. Цоорлын бус гаралтай өвчнүүд

3. Амны салстын өвчнүүд

4. Шүдний тулгуур эдийн өвчнүүд

5. Мэс заслын өвчнүүд

6. Шүдний гажиг

7. Шүдний согог

Энэ удаад шүдний цоорлын гаралтай өвчний талаар зөвлөе. Шүдний цоорлын гаралтай өвчин гэдэгт шүд цоорох өвчин ба түүний хүндрэлүүд орно. Үүнд:

а/ шүд цоорох өвчин

б/ шүдний зөөлцийн үрэвсэл

в/ шүдний холбоос эдийн үрэвсэл

г/ ясны хальсны үрэвсэл

д/ буглаа , нэвчээс , эрүүний ясны үрэвсэл гэсэн дарааллаар хүндэрдэг.

Шүд яагаад цоордог вэ? Шүд цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм. Шүдний эрдэсжилт яагаад алдагддаг вэ?

1. Тухайн хүний бие дэх кальци , фтор г.м эрдэсүүд аль нэг шалтгааны улмаас дутагдах , алдагдах ... Жишээ нь тамирчид хөлсөөрөө эрдэс алдах , жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эрдэс дутагдах, өсөлтийн насны охид хөвгүүдэд кальци илүү их хэрэгтэй болох . . .

2. Амны хөндийн ариун цэврийг муу сахиснаас хоол хүнсний үлдэгдэл дээр бичил нян ихээр үрждэг. Бичил нян нь хоол хүнсний зүйлийг задалж амны хөндийд хүчил , хорт бүтээгдэхүүн үүсгэнэ.Үүссэн хүчил , хор нь шүдний хатуу эдийг хайлуулж халдварлуулдаг.

Шүдний цоорол нь араа шүдний зажлах гадарга , түшилцэх гадарга , хацар талын гадарга , төвгөрүү дээр, үүдэн шүдний түшилцэх гадарга , хэлэн талын хонхор гэсэн байрлалууд дээр үүснэ Шүдний цоорлыг гүнээр нь:

• Толбон цоорол./ Macula cariosa / Энэ нь өвчтөнд зовиургүй , зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.

• Өнгөц цоорол . / Caries superficialis / Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлтгүй ч явагддаг. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.

• Дунд цоорол . / Caries media / Шүдний паалан тугалмайн зааг гэмтэж , шүдний зөөлц дээр хангалттай хатуу эд байна. Дунд цоорол нь хурц ба архаг 2 хэлбэрээр явагдана. Хурц үед нь халуун хүйтэн , исгэлэн зүйлд мэдрэх бөгөөд шүдний хатуу эд зөөлөрсөн , цагаан өнгөтэй байна. Архаг үед өвчтөнд зовиургүй , тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.

• Гүн цоорол . / Caries profunda / Энэ үед шүд халуун хүйтэн , исгэлэн , чихэрлэг зүйл идэхэд мөн цоорлын хөндийд хоол хүНсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт өгдөг. Шүдний доторх зөөлцөд маш их ойртсон , цоорлын том хөндийтэй байна. .

Аль ч цоорол архаг нь удаан явцтай , хурц нь хурдан явцтай учир аюултай байдаг. Энд уншигчиддаа хандаж нэг зүйл зөвлөе. Шүдийг гаднаас нь харахад нарийхан харласан зураастай, бүтэн шүд мэт боловч яг эмчид очоод үзүүлэхэд тэр нь дунд эсвэл гүн цоорол аль хэдийнээ болсон байдаг. Учир нь шүдний паалан бол хүний биений ясан дахь хамгийн хатуу хэсэг учир шүд дотроо хөндий үүсч цоорч байгаад хамгийн сүүлд гаднах паалан нь эмтэрч унаж, цоорсон хөндий ил болдог. Энэ үед хүмүүс өчигдөр миний шүд цоорчихлоо гэж хэлж ирдэг. Тэгвэл энэ цоорол аль эрт үүсээд л явж байсан байдаг. Ийм учраас хүмүүс маань 6 сар тутамд эмчид очоод шүдээ шалгуулж цоорлоос урьдчилан сэргийлж байх хэрэгтэй.

Манай эмнэлэг энэ урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэгүй хийдэг мөн зөвлөгөөг ч үнэгүй өгнө. Ингээд ямар нэг өөрчлөлт оношлогдвол эртхэн эмчлүүлэх хэрэгтэй. Цаг алдвал :

1. Өвчин хүндэрнэ

2. Хүндэрсэн үед нь эмчилвэл цаг хугацаа , мөнгө их орно

3. Цоорол томрох тусам оронд нь тавих пломбоны хэмжээ томорч шүдний өөрийнх нь хатуу эд бага үлдэж улмаар шүдний даац мууддаг. Цаашилбал шүдээ авахуулахад хүрдэг.

Хүний эрүү нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системд үйл ажиллагаа , байрлал , гоо сайхны дараа дараагийн асуудлууд бас л гарч ирдэг. Тиймээс иргэд өөрсдөө шүдийг аль болох авахуулахгүй эмчлүүлж үлдээхийн төлөө бололцоотой бүгдийг хийх хэрэгтэй. Гэтэл зарим хүн жаахан цоорсон шүдийг өрөмдүүлэхээсээ айгаад авхуулна гэж зүтгэдэг. Энэ бол маш буруу юм.

Одоо орчин үед шүдийг ямар ч өвдөлтгүй өрөмдөх , эмчлэх бүрэн бололцоотой болсон. Шүд нэгэнт цоорсон бол мэргэжлийн эмчид эртхэн очих хэрэгтэй. Харин шүд цоорохоос өмнө иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэлтийг бүрэн хийж чадна. Урьдчилан сэргийлэлт гэдэг нь:

• 6 сар тутамд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байх.

• Зөв хооллож аль болох витаминлаг , минераллаг хоол хүнс түлхүү хэрэглэж байх. Үүнд: цагаан идээ , жимс , ногоо –г их хэрэглэх. Харин газтай ундаа , будагтай ундаа , өтгөн кофе , байхуу , шүдэнд наалдамхай хоол хүнс бага хэрэглэх хэрэгтэй.

• Амны хөндийн эрүүл ахуйг маш сайн сахих / энэ талаар тусгай зөвлөмж байгаа / .

• Шүд цоорох эрсдэл ихтэй тамирчид , жирэмсэн болон хөхүүл эхчүүд , өсөлтийн насны хүүхдүүд, ясны сийрэгжилттэй хүмүүс D3 – витаминтай кальцийг эмчийн заавраар нэмэлтээр ууж байх хэрэгтэй. Жирэмсэн болон хөхүүл үед өөрийгөө болон хүүхдээ кальцийн дутагдлаас сэргийлж байгаа юм. Гэхдээ заавал эмчийн заавраар уух хэрэгтэй. Өсвөр насны охид , хөвгүүдэд өсөхөд нь Ka , D3 - витамин хэрэгтэй байдаг учир шүдэнд нь дутагддаг байна.

Хэрэв та :

Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд

Нэр төрөө алдвал ихийг алдсанд

Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц...

Та бүхэнд эрүүл энхийг хүсье. НЭЗО шүдний эмнэлэгийн их эмч Ж.Ганчимэг

Хаяг: Төмөр Замын Төв Эмнэлэгийн захиргааны 2 давхарт 210 тоот . Утас 88088089
start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Гана

манай эгч эмч юм байгааан... та нарт хэрэгтэй байх гээд оруулчихлаа

Болор-Эрдэнэ

Манай гэрт хорхойтой 7 шүдний асуудал байна. Хүүхэд мэдээ алдуулагч нь үйлчлэхгүй бна гээд хоёр шүдээ янзлуулаал дахиж эмчилгээнд орохгүй гэж зүтгээлд болдоггүй ээ. Өвдөөд уйлаад байгааг нь харахаар сэтгэл өвдөөд байх юм. Хоёр шүдийг нь эмчлэхэд аль алинд нь мэдээ алдуулагч нь үйлчлээгүй. Тэхээр яанам бэ хөө?

Гана

ymar medee alduulagch hereglesen ym bol doo...yag mergejiliin zuvluguug bi uguhud he5tsuu bolohoor 88088089 gesen dugaaraar zalgaad asuuval onovchtoi zuvluguu uguh bolnoooooo

Болор-Эрдэнэ

Бүр хүүхдийн зүрх авцийш дээ, тэгнээ хөө. Яръя

Гана

tegeerei hu.... heregtei zuvluguug chini heleed l ugnu

Ариунбаяр

Хэрэгтэй мэдээлэл байна
Миний шүд нилээн хэдэн цооролттой
Техник технолог хөгжиж байгаа болохоор авхуулмааргүй л байна хэхэ

Гана (зочин)

avhuulaad yahiin dahij uuriin shud huseed huseed urgahguigees hoish

Зочин

minii shvd bvr horhoidood etgeed bvr havtgai boltson
avah gehed hetsvv yanzlah gehed hetsvv eniig odo yahuu4n araa iim bolchood bna

Гана

Зочинд: Чамд эмчид очоод үзүүл л гэж зөвлөе дөө... Бичлэг дээрх хаяг утсаар холбоо бариад үзүүлээрэй...

zochin (зочин)

hi.my shvd urduuraa zawsar garchihsan eniig emchildeg yum bolowuu?

Зочин

deed taliin vvden shvd zawsar garchihsan.eniig awhuulaad shvd hiilgehed hedees hediin hoorond vnetei bdag yum bol asuugaad uguuch.bi mgld bhgui bga yum.ochood handah gesiin.please

Гана (зочин)

Зочин 1-д :Шүд хоорондын завсрыг пломбоор нөхөж болно. Үнийн хувьд шүднийхээ онцлогоос шалтгаалаад 12000-25000-н хооронд болно.

Зочин 2-д :Гажиг заслын аппарат зүүж засч болно. Үнэ 800000-1200000 болно.Хиймэл шүд янз бүр байдаг. Төрөлөөсөө шалтгаалаад үнэ нь өөр өөр болно.

moogiii (зочин)

sain bnau?minii ohin odoo 9sartai shvdnvvd ni buruu daraalaltai urgaad bhiin?ehleed dood ervnii 1r shvd daraa ni deed ervvniii 2r shvd odoo l deed ervvnii 1r shvd ni garch ehleed bgaa. ene yamar uchirtai bolhiig heleed ogooch.yamar negen ovchin bhgvi bizde?

Гана

Moogii - Янз бүрийн гажиг хөгжил байж болно.Шүд Эрүү Нүүрний Эмгэг Судлалын төвд хандаж эртхэн оношлуулах хэрэгтэй...

сайнуу (зочин)

сайн байна. уу. миний шүд нааш цааш ер л их муухай ургацан. энийг яаж ямар үнэтэйгээр засах вэ хариу явуулж өгөөч

Гана

sain baina uu? ta 88088089 dugaaraar holbogdoj zuvluguu avah bolomjtoi

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)