Гана : ″ ДУРСАМЖ″

″ ДУРСАМЖ″

 Арван жилийн сахилгагүй охин байхдаа гэрийнхээ утсаар зөндөө тоглодог байлаа. Ангийн охид цуглаж байгаад л хэнтэй тоглох вэ гээд эхэлнэ ....

Нэг өдөр дээд үеийн нэг ахаар тоглохоор ярилцлаа. Би залгах болж ярьтал Баяраа / нэрийг нь өөрчлөв / утсаа аваад тэр үедээ яг юу ярьсанаа ерөөсөө санадаггүйн. Ямар ч байсан нээх гоё хоолойтой л ах санагдаж байсан.

 Найзуудтайгаа байхдаа ч яахав дэ тоглоол өнгөрсөн. Хэд хоногоос зүгээр л хоолойг нь сонсмоор санагдаад эхэлсэн. Цаанаа л нэг донжтой.Надад ер нь нэг өөртөө итгэлтэй, хэнд ч дээрэлхүүлээд байдгүй тийм л хүн таалагддаг юм шиг байгаа. Тэр яг л тийм байсан.

За тэгээд хоолой нь таалагддаг болохоор ярьдаг болсон. Би түүнийг мэддэг тэр намайг мэддэггүй. Бүтэн 6н сар иймэрхүү холбоотой байсан шүү. Орой болохоор л ярьдаг.Ярихгүй бол нойр хүрдгүй болчихсон.

6 сарын дараа хэн хэнийгээ мэддэг болоод бүүр дотно гоё болсон. Эмэгтэйчүүдийн баяраар анх уулзаад надад нэг шоколад, нээх хөөрхөн бамбарууш 2 бэлэглэж байсан. Би ямар их баярласан гээч. Бамбаруушаа өдөр болгон тэвэрч унтдаг. Эмэгтэй хүн дасч дурладаг нь яах аргагүй үнэн шүү. Хоолойнд нь дурлаал дараа нь харж дурлаал.... Бүүр үхтэлээ дурласан ш д. Даанч дээд үе болохоор түрүүлээд оюутан болоод УБ явчихсан.  Явсан хойно нь зөндөө их санадаг байж билээ. Зүгээр л цонхоороо харж зогсож байгаад л уйлчихдаг. Хааяа нэг ярихад нь дууг нь  сонсоод л уйлчихна яасан ч эмзэг байсын. Нэг өдөр бүүр гэнэт аймаар их санаад өдөржин уйлсан ш д. Тийм л их хайрлаж санадаг байж.

Үүнээс хойш 2 жилийн дараа намайг тоохгүй байгаа хүнийг байнга хайрлаж чадаагүй. Аажмаар хайр хөрч эхэлсэн.Хайрладаг байхдаа хайраа бичдэг нэг жижигхэн хар дэвтэр байдаг байсан түүнийгээ эзэнд нь өгсөн болохоор тэр намайг өөрийг нь ямар их хайрладаг байсныг мэдсэн.

Харамссан байх мэдсэн хойноо. Надад тийм мэдрэмж төрсөн.Нэгэнт хайрлахаа больчихсон болохоороо хүлээж авмаар байсан ч чаддаггүйн байна лээ. Гэхдээ сэтгэлд нэг л дотно санагддаг одоо хүртэл.

 Одоо бид 2 энгийн л найзууд...



start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
☠хүн_биш ☠дуралчихжээ би дуралчихжээ☠ (зочин)

аая гана бүсгүй уралдаанд орж бнааа айн за амжилт

~Freedom writer~

Сайхан дурсамж байнаа. Уралдаанд оролцож байгаа бичлэг үү?

Che.

Өнгөрсөнд гэрэлтэж хоцорсон дурсамжаа хаяа бодхоор сайхан байдышүү. Сайхан дурсамж байна.

M (зочин)

Cайхан л дурсамж байна. Сайхан дурсамж гэдэг хүний өнгөрснөө хайрлах шалтгаан...

Гана

☠хүн_биш ☠хүн_биш☠ - уул нь тэгэх санаатай байсан чинь больчихлоо...

~Freedom writer~ - үгүй ээ нэрээ татаж авав хэхэхэ... Үнэндээ бол эхлээд дурсамж гэсэн бичлэг хараад бичсэн. дараа нь уралдаанд нь оруулчдынмуу гэж бодсоноо больчлоо

United words of Chee*** - харин яг үнэн бодох гоё хааяа уулзаад ярих бүүр гоё

М - Сайхан дурсамж гэдэг хүний өнгөрснөө хайрлах шалтгаан... Үнэн шүүүүүүү

~Freedom writer~

Яагаад вэ?

Гана (зочин)

яахав дээ зөндөө олон бичигч байхад...

FC

Гайхалтай гүн хайрлажээ би бол тэгж чадахгүй байхаа хэхээххээ

Undriga (зочин)

Би бас нэг бандитай айр их утсаар ярьдаг байсышд. Лааг гоё хоолойтой. Тэгээд уулзсан чинь "Ээ бурхан мээн" л гэмээр байсан шүү. Би лав дурлаж чадкүн байналээ. Гэхдээ найзууд болоод л дууссан кк.

Улаан Хатан

хахаха.нээрээ зарим лааг хоолойтой банди нар аймар царайтай бдаг тээ.хахаха.Ундрига тийм хүмүүсийн нэгэнтэй нь таарч дээ.Юм болгон тэгш заяадгүй эээ гэж..

Гана

fc - yahaad chadku gej hehe

undriga - tiim uu? joohon azgui l ym bolj de.

red queen - tiim shu ihenh tohioldold tiim baij magad hehe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)