Гана : Аавдаа би хайртай...

Аавдаа би хайртай...

 Би жоохон байхдаа зөндөө их өвдөж хөөрхий ээж аав 2-гоо их зовоодог хүүхэд байсан юм. Бүүр жоохондоо хатгаа аваад 41 хоног эмнэлэгт хэвтсэн, эмч нар ээж аавд маань танай хүүхэд сэхэхгүй ээ сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж хүртэл хэлж байсан гэсэн...

Тэр үед аав маань эмнэлэгрүү хоол зөөгөөд явж байхдаа " Миний хүү заавал хүн болоорой, хэрвээ хүн болдог л юм бол аав нь насаар нь эрхлүүлнэ " гэж өөрөө өөртөө ам тангараг өргөсөн гэдэг...

Аавыг маань бурхан сонссон болохоор би гэж хүн хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа юм. Нэг сайтнаас доорх захидалыг хуулж авлаа. Аавын маань сэтгэл ийм л байсан байх гэж бодож байна... Энэ захиаг уншаад шууд уйлсан...

Сайн уу? Миний хамгаас хайртай амьдралын минь цоо шинэ өнгө болсон үр минь. Аав нь гэрээсээ бяцхан үр чамайгаа алдчихвий гэсэн айдастай бас нулимстай энэ захиаг бичиж сууна. Ээж нь чамд аавынх нь захиаг дамжуулж уншиж өгөх болноо. Аав нь чамайг ээжийнхээ гэдсэнд бий болсон гэдгийг мэдээд хоёрхон сар болж байгаа ч үнэхээр их хайртай болжээ. Энэ хорвоод аав нь ч гэсэн чиний л адил ээжийнхээ гэдсэн бүрэлдээд 10 сар бойжиж аав ээжийнхээ жаргал нь болж мэндэлсэн. Чамайг бий болсон гэдэг баярт мэдээг сонсоод цоо шинэ хайр, цоо шинэ баяр баясгаланг мэдэрсэн. Хөөрхөн жижигхээн хүүхэд надад тэврүүлэхээрээ уйлахаа болиод л, намайг санаад уйлаад л, намайг ААВАА гэж дуудна гэж бодохоор аавд нь үнэхээр сайхан бүр зүйрлэж хэлшгүй сайхан байнаа. Харин миний үрд одоо хэцүү, нялх бие нь тэсэхэд бэрх байгаа ч үр минь гуйя наймхан сар тэсчих. Аав нь үнэхээр чамаасаа гуйж байна. Наймхан сар тэсчих… Тэгээд л миний үр аав ээжийнхээ баяр баясгалан болж хорвоод мэндэл. Аав ээж хоёр нь чамайгаа халамж хайраар ер нь юугаар ч дутаахгүй бөөцийлөн өсгөх болноо. Аав нь 7 хоног бүрийн гурав дахь өдөр чамдаа дуртай зүйлийг нь авч өгнө. 14 хоногт заавал  нэг удаа ээжтэй нь гурвуулаа гоё газруудаар зугаална. Аав нь чамдаа гар хүрэхгүй, хэлж ярих юм байвал яг найз шиг нь дотно байнаа. Чамтайгаа ноцолдож эсвэл айл гэр болж тоглоно. Хамт сууж хүүхэлдэйн кино үзнэ. Орой унтахад нь гоё үлгэр ярьж өгөөд үнсэнэ. Ер нь аав нь чамайгаа үнэхээр их хайрлаж амьд явах хугацаандаа ээж та хоёрын чинь төлөө, сайн сайхан аз жаргалын төлөө зүтгэх болноо. Энэ бүхнийг аав нь үрдээ амлаж байна. Үр минь гуйя наймхан сар тэсчих… Миний үрд хичнээн хэцүү хичнээн хүнгүй байсан ч хамаагүй аав ээжийнхээ төлөө наймхан сар тэсчих. Гуйя үр минь. Хүсвэл аав нь энэ амласан юмнуудаа одоо ч өгсөн чадна. Гол нь миний үр наймхан сар тэсээд ээж аавдаа тэврүүлчихвэл аав нь бас ээж нь чамайгаа хязгааргүй ихээр хайрлаж хамгаалахаа амлаж байна. Ээж аавын баяр баясгалан минь, аз жаргал хамаг л сайн сайхан зүйл минь, аавынхаа амласан зүйл, ээж аавынхаа хайранд өлгийдүүлж бас аавынх нь дурьдаагүй ирээдүйд эдлэх аз жаргал хайр дурлал гээд бүх л сайн сайхан зүйлийн эзэн нь болохын тулд үр минь наймхан сар тэсээд ээж аавынхаа тэвэрт хүрээд ир. Тэсээрэй үр минь тэсээрэй. Ердөө наймхан сар…

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
ntsoom (зочин)

Би бас аавдаа хайртай хэзээ нэгэн цагт миний амьдарлаас аав минь яваад өгнө. Тэр үед яана даа гэж байнга боддог шүү. Хорвоогийн жам л юм даа.

Гана

gartsaagui unen... amjij bayarluulah ym san ali boloh setgel sanaag ni taivan bailgah ymsan l gej ih boddog daanch chadahgui ni ih ym daa

nomin (зочин)

woooooooooooow etsgiin hair iim l baidag bh

Attila

үнхээр сайхан захиа байна...

Гана

HARIN TIIMEE

Анчин (зочин)

сайхан захиа байна...

joe. (зочин)

сайхаан хүн байх гэдэг би лав сайн аав болох байхаа

Гана

Aaviin maani tursun udur odoo boloh gej bgaan aavdaa ene bichlegee unshuulnaa

HERO

Сайхан захиа байна шүү. Танай аавд төрсөн өдрийн мэнд хүргэе. чи уламжлана биз.

Гана

uu bayarlalaa

Гана

huurhun sanagdaad dahiad oruulchihlaa

Elkhan

Бичлэгт - Үнэхээр сайхан захиа байна...
Ганад - Нэг бамбар захинаа этр...

Бяцхан завь (зочин)

хайрлаж болохгүй байх аргагүй хоёрхон хүн шүү дээ зөндөө хайртаййййй

Шувуухай

Би бол зүгээр л аавыгаа яаг байгаагаар нь коопидцон хүн, эмэгтэй хүүхэд байж арай дэндүү адилхан юмаа гээд л бага байхаас л хэлдэг байж билээ, ааш нь, алхаж байгаа нь хүртэл адилхан гээл ээж шоолоод байдийн, бас хөгширөөд аав шигээ болно гэнэ хэхэ Миний тал бие тэр хүнийх хойно тэр хүнийг надаас холдоод бурхан боллоо ч би хажуудаа юм шиг л санаж хайрлана гэж боддог, бүгдийнх нь аав ямар миний аав шиг сайхан биш дээ ААВДАА ШУВУУ НЬ ХАЙРТАЙ

Гана

huuhed buriin eejuud huuhed burdee saihan daa gedeg shig aavuud bas l huuhed burdee saihan shu de...

Өгөөмөр (зочин)

ямар сайхан бичлэг вэ, аавыга бүр саначихлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)